Mongolian Mining Journal-аас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Mining Journal Awards 2012”-ийн Шүүгчдийн зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, шалгуур үзүүлэлтүүдийг шинэчиллээ.
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжөөд 90 жилийг үджээ. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, хайгуул олборлолтоос боловсруулах шатанд гарч ирлээ. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүд эхнээсээ баригдаж, хайгуул олборлолтын ажлууд ч эрчимжлээ. Тиймээс салбараа түүчээлэн яваа байгууллага хамт олныг шалгаруулах үзүүлэлтүүд илүү нарийн, мэргэжлийн өндөр түвшинд байх ёстой хэмээн Шүүгчдийн зөвлөл үзсэн билээ. Энэ жил “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг эко уурхай”, “Уул уурхайн шилдэг технологи”, “Хайгуулын шилдэг компани” гэсэн үндсэн 5 номинацид компаниуд өрсөлдөнө.
Түүнчлэн “Уул уурхайн оны хүн”, “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага”, “Техникийн шилдэг ханган нийлүүлэгч” номинациудад олон нийт ба уул уурхайн компаниуд, мэргэжлийн байгууллагуудын дунд санал асуулга явагдана. Mining Journal Awards-ын шалгуур үзүүлэлтүүд бүхий албан захидал энэ долоо хоногт уул уурхайн 100 гаруй компанид албан ёсоор хүрэх юм.