Mongolian Mining Journal сэтгүүл нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа гурав дахь жилдээ зарлаж байна.
Дэлхийн
уул уурхайн хөгжлийн амжилт ололт, бэрхшээл асуудлууд Монгол оронд
адилхан тулгарч буй энэ цаг үед хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийн
амин сүнсийг атгаж, ачааны хүндийг үүрч байгаа салбарынхныг хөхиүлэн
дэмжиж, Монголын олон нийтдээ таниулан өргөмжлөх учиртай хэмээн
Mongolian Mining Journal үзэж, салбараа түүчээлж яваа байгууллага, хамт
олныг тодруулан нэрлэх болсон билээ.
Уул уурхайн салбарын бүтэн
жилийн хөдөлмөр, хөлс хүч, оюун ухаан, менежментийн чадварыг үнэлэн
цэгнэдэг Mining Journal Awards ёслол жил тутам арванхоёрдугаар сарын
эхэнд зохион байгуулагддаг бөгөөд тухайн жилийн үйл ажиллагаагаар нь
мэргэжлийн таван номинаци, мөн ханган нийлүүлэгчдийн номинацид өрсөлдөөн
явагдаж, Шүүгчдийн зөвлөл үндсэн шалгаруулалтыг мэргэжлийн түвшинд,
хараат бус хийдэг.
Дараахь зургаан ангилал тус бүрд уул уурхайн
чиглэлээр үйлдвэрлэл явуулж буй байгууллагууд нэрээ дэвшүүлж, Mining
Journal Awards-т оролцохыг урьж байна.
ШИЛДЭГ УУРХАЙ Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.
УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАГААОлборлолтоос
үйлдвэрлэлийн шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орж буй байдал
болон нийгмийн хариуцлагын чиглэлээр явуулж байгаа ажлуудыг гол шалгуур
болгох номинаци юм.
ШИЛДЭГ ЭКО УУРХАЙЭнэхүү
шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж
буй компанид олгоно. Тухайн компани байгаль орчныг хамгаалах, нөхөн
сэргээх, дүйцүүлэн хамгаалах чиглэлээр хэр санаачилгатай ажиллаж байгааг
шалгаруулах нэн чухал номинаци юм.
ШИЛДЭГ ТЕХНОЛОГИДэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн эсэхээр уг шалгаруулалтыг дүгнэнэ.
ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ КОМПАНИМонгол улсад үйл ажиллагаа явуулж буй хайгуулын шилдэг компанийг шалгаруулах номинаци юм.
УУЛ УУРХАЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧУул
уурхайн үйлдвэрлэлд нэн чухал дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр
тасалдалгүй хангаж, тэдгээр дээр ажиллах мэргэжилтнийг сурган
дадлагажуулах ажилд уул уурхайн компаниудад мэргэжлийн туслалцаа үзүүлж
буй шилдэг ханган нийлүүлэгчид олгох шагнал.
Нэр дэвшүүлэлт 2012
оны арваннэгдүгээр сарын 25 хүртэл явагдана. Шалгуур үзүүлэлтийн дагуу
материалыг бэлтгэх бөгөөд хүснэгтийг онлайн хувилбараар хүлээн авч
бөглөж болно. Шаардлагатай нэмэлт материал, гэрэл зураг, видео дүрсийг
хавсаргаж болно.
Шалгаруулалтад ирүүлсэн материалын нууцлалыг The
Mongolian Mining Journal чандлан хамгаална. Уралдаант шалгаруулалтын
материалыг Редакцийн хаягаар ирүүлнэ.
Мэргэжлийн Шүүгчдийн зөвлөл
дээрх 6 номинацийн үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэнэ.
Шүүгчдийн мэргэжлийн үнэлгээний зэрэгцээ олон нийтийн дунд онлайн санал
асуулга, уул уурхайн мэргэжлийн байгууллагуудын дунд хуудсаар асуулга
явагдана.
Мөн, “Уул уурхайн салбарын оны хүн”-ийг нэрлэх санал
асуулга олон нийтийн дунд онлайн хэлбэрээр арваннэгдүгээр сарын 01-нээс
эхлэн бүтэн сарын хугацаанд явагдах гэж байна. Санал асуулга нь
www.news.mn, www.gogo.mn, www.mongolianminingjournal.com сайтуудаар
нэгэн зэрэг явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77220200,
77220900, 77222300, 77222400, 99992019, 99997400, 99280900, 88080317,
91998874 утсаар лавлана уу.
Редакцийн хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 4/4 МАКС Цамхаг 402, 403
info@mongolianminingjournal.com
ider@mongolianminingjournal.com
ariun@mongolianminingjournal.com
The Mongolian Mining Journal