Одоогоос жил гаруй өмнө дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч
Орос дотоодын шатахууны хомсдолд орж, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг
барьж дийлэхгүйд хүрч байв. Тиймээс 2011 оны аравдугаар сарын 1-ээс
эхлэн газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын шинэ систем
нэвтрүүлсэн билээ. Энэ системийн дагуу дэлхийн зах зээл дэх “Urals”
маркийн газрын тосны өнгөрсөн нэг сарын дундаж үнээс 60 хувиар, бензины
татварыг газрын тосны татварын 90 хувь, дизель түлшний татварын 66
хувиар тооцох болсон юм.
Олон
улсын эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед дэлхий зах зээл дэх газрын
тосны үнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд огцом хэлбэлзсэнийг Оросын
газрын тосны экспортын татварын үнийн өөрчлөлтийн дээрх хүснэгтээс харж
болох юм.
Татварын шинэ ситстем мөрдөгдөж эхэлснээс хойш яг нэг
жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд тус улсын төсөв 1.6 тэрбум
ам.долларын алдагдалд орсон байна. “Хэдийгээр төсөвт хүндээр туссан ч
дотоод дахь хомсдол арилж, газрын тосны олборлолт, хөрөнгө оруулалт
мэдэгдэхүйц нэмэгдсэн. Тиймээс татварын шинэ системийн эерэг талыг
хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн ОХУ-ын Сангийн сайдын орлогч Сергей
Шаталов мэдэгджээ.
ОХУ-д 2012 оны эхний хагаст газрын тосны
олборлолт 1.6, өрөмдлөгийн ажил 9, олборлолтын хөрөнгө оруулалт 14,
үйлдвэрлэл 24 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Энэ оны
гуравдугаар сард Сангийн яамны зүгээс газрын тосны бүтээгдэхүүний
“60-66-90” системийг “55-60-90” болгон дахин өөрчлөх саналыг дэвшүүлсэн.
Тус улсын Засгийн газар энэ асуудлыг 2013 оны дөрөвдүгээр сарын
сүүлчээр авч хэлэлцэх төлөвтэй байна.
Э.Оджаргал