Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг болно

Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль энэ оны тавдугаар сард батлагдсан билээ. Ерөнхий агуулга бүхий уг хуулийг дагаж мөрдөх тодорхой журам батлагдахыг хөрөнгө оруулагчид хүлээж байна. Сонгууль өнгөрч, шинэ Засаг төвхнөх ажлууд өрнөсөөр хууль батлагдсанааас хойш хагас жил орчим өнгөрчээ.

Хуулийг дагаж мөрдөх журмын эхний хэлэлцүүлэг энэ долоо хоногт болох бөгөөд эхний ээлжинд Ерөнхий сайд Н. Алтанхуяг Монголд суугаа гадаадын улс орнуудын Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулах маягаар хэлэлцүүлэг өрнөх бололтой. Хэлэлцүүлэг Гадаад хэргийн яаманд Лхагва гаригт болно.