Монголын геологийн 73 жилийн ойн арга
хэмжээг салбарын байгууллагынхан саяхан тэмдэглэн өнгөрүүллээ. Уул
уурхайн яам, Ашигт малтмалын газар болон мэргэжлийн төрийн бус
байгууллагуудын төлөөллүүд уулзаж, салбарынхаа ололт амжилт, алдаа
оноог хэлэлцсэн байна.
Монголын
Өрөмдлөгийн холбооны Удирдах зөвлөл энэ жилээс “Өрмийнхний хишиг”
хэмээх шагналыг санаачилж, геологийн салбарт олон жил, үр бүтээлтэй
ажилласан геологичид, хайгуулчид, геофизикчид, гидрогеологичид,
өрөмдөгчиддөө Монголын Геологичдын баяраар тогтмол олгож байхаар
шийдвэрлэжээ.
Энэ жилийн анхны шагналыг ахмад геологич, доктор
Ч.Хурц, Монгол улсын гавъяат багш Ж.Лхамсүрэн, академич О.Төмөртогоо,
өрмийн ахмад багш С.Өвөө нарт олгосон байна.
Г.Идэр