Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн хүдрийн үнэ 120 ам.долларт хүрэв

Төмрийн хүдрийн тонн тутмын үнэ 1.30 ам.доллараар өсч, 120 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш унаад байсан төмрийн хүдрийн үнэ есдүгээр сарын 5-нд тонн тутамдаа 86.7 ам.долларт хүрсэн нь 2012 оны эхний есөн сарын хугацаан дахь хамгийн бага ханш байсан юм.

Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд жилд нэг тэрбум тонн бүтээгдэхүүн “эргэлддэг”-ийн 62 хувь нь Хятадын далайн боомтууд руу хүрдэг. Төмрийн хүдрийн үнэ өссөн нь Хятадын гангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотой аж. Хятадын Засгийн газар шинэ төмөр зам тавих болон гатлага онгоцны үйлдвэрлэлээ нэмэх болсноо зарласан нь гангийн үйлдвэрлэл нэмэгдэхэд нөлөөлжээ.

Төмрийн хүдрийн үнэ цаашдаа энэ хэвээр өндөр байвал Хятадын гангийн үйлдвэрүүд алдагдалтай ажиллахад хүрч магадгүй гэж шинжээчид дүгнэж байна. Хөрөнгө оруулалтын Morgan Stanley банк 2013 онд төмрийн хүдрийн арилжаа энэ оныхтой харьцуулахад 14 хувиар өснө гэсэн тооцоо гаргажээ.

Э.Хулан