Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад анхдагч нейтроны реактор баригджээ

Хятадын Засгийн газраас цөмийн энергийг хөгжүүлэх гурван үе шат бүхий стратегийн төлөвлөгөө боловсруулсан билээ. Энэхүү стратеги нь нэгдүгээрт даралтын усны реактор, хоёрдугаарт анхдагч нейтроны реактор, гуравдугаарт цөмийн нэгдлийн реактор байгуулах үе шаттай юм. Хоёр дахь шатны бодлого ажил хэрэг болж эхэлсэн тухай “Шинхуа” агентлаг мэдээлжээ. Хятад улс өөрийн туршлагад үндэслэсэн анхдагч нетроны реактор барьсан нь өчигдөр мэргэжлийн шалгалтад орсон байна. Дээрх реакторыг барьснаар цөмийн энергийг ашиглахад хялбар болох ажээ.

Хятадын Атомын энергийн төвийн эрдэмтэд анхдагч нейтроны реакторын судалгааг 20 жил хийсэн байна. Энэ төв нь Шинжлэх ухаан, технологийн сайдын удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг ажээ. Анхдагч нейтроны реактор байгуулснаар цөмийн энерги гаргахад ашигладаг ураны хэмжээг 60 хувиар өсгөх аж. Мөн цацраг идэвхит бодисын хэмжээг багасгаж байгаа нь цөмийн энергийн системийн аюулгүй байдлыг сайжруулж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад Хятадын хэмжээнд 14 цөмийн энергийн цахилгааны реактор байдаг аж. Мөн 25 орчим реактор шинээр баригдаж байгаа гэнэ.

Э.Хулан