Хятадын коммунист намын 18 дугаар их
хурал энэ сарын 8-нд Бээжин хотод болох гэж байна. Тус хурлаар намын
гишүүд дараагийн удирдагчаа сонгох юм. Хятадад арван жилд нэг удаа эрх
мэдэл шилжүүлэх үйл явц өрнөдөг. Энэ хурлын өрнөл дэлхий нийтийн
анхаарлын төвд байгаа.
Bloomberg-ийн мэдээлснээр Хятадын
хөдөлмөрийн аюулгүй байдлын газар байцаагч нарын багийг нүүрсний
уурхайн бүс нутаг руу явуулжээ. Хятадын коммунист намын 18 дугаар их
хуралд саад болохгүй үүднээс уг бус нутагт байрлах жижиг нүүрсний
уурхайнуудыг түр хугацаанд хаахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс улбаалан
Хятадын дараагийн удирдагч тодортол нүүрсний үнэ өсөх нь гэж шинжээчид
дүгнэж байна.
Энэ бүс нутагт Өвөрмонгол, Шанси, Шэнси мужууд
багтдаг аж. Уг гурван муж нь Хятадын өмнөд хэсэгт оршдог. Хятадын
нүүрсний хэрэглээний 60 хувийг үйлдвэрлэдэг ажээ. Түүнчлэн дэлхийн
нүүрсний зах зээл дэх хамгийн том хэрэглэгч юм. Энэхүү нүүрсний
уурхайнуудыг хаах арга хэмжээний дүнд Шанси мужийн нүүрсний олборлолт 30
хувь, Шэнси мужийнх 42 хувь, Өвөрмонголынх 47 хувиар буурах тооцоог
шинжээчид хийжээ. Хэдийгээр энэхүү арга хэмжээ нь түр хугацааных боловч
цаашдаа Хятад улс нүүрсний уурхайнуудыг олноор нь хайх нь тодорхой
байна.
Ялангуяа жилдээ 300 мянган тонноос бага олборлолт бүхий
уурхайнуудыг хаах шийдвэрийг тус улсын Нүүрсний уурхайн аюулгүй
ажиллагаа хариуцсан газар өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Одоогийн
байдлаар тус улсад нийтдээ 12 мянган нүүрсний уурхай ажиллаж байгаагийн
гуравны хоёр нь энэхүү жижиг ангилалд багтаж буй юм. Нөгөөтэйгүүр
Хятадын нүүрсний олборлолт жил ирэх бүр нэмэгдсээр байгаа бөгөөд энэ оны
байдлаар олборлолтын хэмжээ 3.8 тэрбум тоннд хүрчээ. Харин 2015 он
гэхэд тус улс нүүрсний олборлолтоо 4.1 тэрбум тоннд хүргэх зорилт
тавьжээ.
Мөн энэ удаагийн Хятадын коммунист намын хурлаар маш
чухал шийдвэрүүд гарна гэдгийг шинжээчид тэмдэглэж байна. Долоо хоног
үргэлжлэх уг хурлаар хэлэлцэн гаргасан шийдвэр, тогтоол болон
хөтөлбөрийн мэдээллийг түгээх www.cpcnews.cn цахим хуудас өчигдөр
ашиглалтанд оржээ.
Э.Хулан