Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын төмөр замын төсөлд 12.8 тэрбум ам.доллар шаардлагатай

ОХУ-ын төмөр замын хөрөнгө оруулалтын төслийн зардал 411 тэрбум рублиэс давах төлөвтэй байгааг Оросын төмөр замын захирал Владимир Якунин мэдэгджээ. Энэ нь 12.8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм. “Дэд бүтцийг хөгжүүлэх, зорчигчдын багтаамжийг нэмэгдүүлэх, шинэ зүтгүүр худалдан авахад нэлээд зардал шаардагдаж байгаа”-г  тэрбээр нэмж хэлсэн байна.

Төслийг хэрэгжүүлэхэд 386 тэрбум рубль шаардлагатай гэж өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү төсөл нь 15-20 жил үргэлжлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Транс-Сибир, Байгаль-Амурын чиглэлийн замыг бүрэн үзлэгт оруулах, далайн боомтуудаа баруун хойд болон өмнө зүгтэй холбох, төмөр замаа сайжруулах зорилготой юм. 

Э.Хулан