Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад дахин хурдан галт тэрэг үйлдвэрлэнэ

БНХАУ-ын Засгийн газраас 6.2 тэрбум ам.долларын өртөгтэй хурдан галт тэрэг үйлдвэрлэх тендер зарлажээ. Тус улсын Засгийн газрын зүгээс 300-400 ширхэг иж бүрэн хурдан галт тэргийг ойрын хоёр сард үйлдвэрлэхээр тооцсон байна. Энэ нь CSR Corp Ltd болон China CNR Corp гэсэн галт тэрэгний хоёр үйлдвэрт дэмжлэг болно гэж Засгийн газар нь найдаж байгаа аж.

2011 оны долдугаар сард Вензоу хотын ойролцоо хурдан галт тэрэгний осолдож, 40 хүн нас барсан юм. Энэ ослоос хойш хурдан галт тэрэг үйлдвэрлэх захиалга багасч, эл хоёр компанийн хувьцаа унаж эхэлжээ.

Хурдан галт тэрэг шинээр үйлдвэрлэх сургаар Шанхайн хөрөнгийн бирж дээр (SSE50)  өнөөдөр CSR Corp Ltd(1766)-ийн хувьцаа хоёр хувиар,  China CNR Corp (601299)-ийнх 0.3 хувиар тус бүр өссөн байна.

Э.Хулан