Австралийн Квийнсланд мужид дахин уран
олборлох болсон тухай мужийн Ерөнхий сайд Кэмпбелл Ньюман, Байгалийн
нөөц, уул уурхайн сайд Эндрю Криппс нар зарлалаа. Энэхүү шийдвэрийн
хүрээнд уран олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг хянах
гурван талт зөвлөл байгуулахаар болсон байна. Зөвлөлийн гишүүд гурван
сар тутамд мужийн Засгийн газарт тайлан хүргүүлэх ажээ.
Байгалийн
нөөц, уул уурхайн сайд Эндрю Криппс “Үйлдвэрлэлийн барьцаа төлбөрт
ойролцоогоор 10.3 тэрбум ам.доллар авч байгаа. Энэ нь Хойд Квийнсландын
бус нутгийн эдийн засгийн өсөлтөд том түлхэц болно” гэв.
Австралийн
Засгийн газар 30 жилийн өмнө “Гурван уул уурхай” бодлогыг хүчингүй
болгож ураны үйлдвэрлэлийг хойд болон, өмнөд бүс нутагтаа зогсоогоод
байсан юм. 1950-1970-аад оны сүүл үе хүртэл уран үйлдвэрлэсэн нь тус
улсын байгалийн эко системийг ихээхэн эвдсэний улмаас дээрх шийдвэрийг
гаргаж байжээ.
Э.Хулан