“Эрдэнэс МГЛ” нь төрийн өмчит компани бөгөөд стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувийг эзэмшихээр байгуулагдсан юм. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь, Оюутолгойн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” компанийг 100 хувь, мөн “Шивээ Овоо” компанийн ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Я.Долгоржав нь энэ оны хоёрдугаар сард “Эрдэнэс МГЛ”-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. Түүний оронд томилогдсон О.Сайнбуян нь Увс аймгаас гаралтай бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуульд Увс аймагт АН-аас нэр дэвшихээр яригдаж байжээ.
С.Болд-Эрдэнэ