Одоогоор бондын санхүүжилтээс “Эрдэнэс Тавантолгой” компанид аль хэр “хишиг” хүртээх нь тодорхойгүй байна. Гэхдээ Засгийн газрын удахгүй гаргах 1.5 тэрбум ам.долларын бондын нэг хэсэг нь энэхүү уул уурхайн үлэмж төсөлд зориулагдах нь бараг тодорхой болоод байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь ч тус компанийн санхүүгийн байдал тун хүнд байгааг хэлж байгаа билээ.
Түүнчлэн Уул уурхайн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Нэмэхбаяр өнгөрсөн даваа гаригт Хонконгт болсон хурлын үеэр “Баруун Цанхийн Стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах ажлыг ирэх оны дунд үе хүртэл хойшлуулсан” гэж Блүмбэргт мэдэгджээ.
Энэ тухайд Хэнкок Стратегийн хөрөнгө
оруулагчийг сонгох явц хойшилсон нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тэмдэглэсэн
байна. “Эрдэнэс Тавантолгой” компани IPO-ийг зах зээлийн нөхцөл байдал муу
байгаагийн улмаас ирэх оны есдүгээр сар хүртэл хойшлуулаад байгаа юм. Хэнкок,
цаашдаа Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ өсөх магадлалтай гэж үзэж байна.
Учир нь Хятадын дотоодын нүүрсний олборлолт үр ашиг багатай болж буйн зэрэгцээ
гангийн үйлдвэрлэл нь ирэх онд өсөх төлөвтэй байгаа ажээ.
Б.Төгс