Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хятадууд дулааны нүүрсний үнээ чөлөөлнө

Хятад улс нүүрсний зах зээл дэх дулааны нүүрсний үнийг чөлөөлөх хэрэгтэй гэж тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны шинжээчид мэдээлжээ. Он гарсаар нүүрсний үнэ тонн тутамдаа багассан нь эдийн засгийн удаашралтай холбоотой гэж үзсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр нүүрсний үнийг чөлөөлөх талаар арванхоёрдугаар сарын эхээр хэлэлцэх төлөвтэй байгаа гэнэ.

Хятадын Засгийн газраас цахилгааны үнийг тогтоодгоос үүдэн эрчим хүчний компаниуд нүүрсээ гэрээний үнээр худалдан авдаг нь зах зээлийн үнээс доогуур байдаг аж. Нүүрс үйлдвэрлэгч болон эрчим хүчний компаниуд оны сүүлээр гэрээний үнээ тохирдог юм байна.

Хэрэв нүүрсний үнэ чөлөөлөгдвөл цахилгаан, эрчим хүчний үнийг ч мөн чөлөөлөх хэрэгтэй гэж Хятадын Эрчим хүчний зөвлөл мэдэгдсэн байна.

Э.Хулан