Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Уул уурхайн инженерийн сургууль 40 нас хүрлээ

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн салбар Уул уурхайн инженерийн сургууль 1972 онд байгуулагджээ. Тус сургууль дотооддоо уул уурхайн мэргэжилтэн бэлдэж эхэлсний 40 жилийн ойгоо өнөөдөр тэмдэглэж байна. Уул уурхайн инженерийн сургуулийн захирал, доктор, профессор Л.Пүрэв “Манай сургууль 40 жилийн хугацаанд уул уурхай болон барилгын салбарын 3000 гаруй мэргэжилтэн бэлджээ. Энэ төгсөгчдөөс ардын багш, гавьяат уурхайчин, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн, төрийн сайд, уурхайн дарга гээд алдар цуутай хүн олон төрсөнд манай хамт олон баяртай байдаг юм.

Одоо манайд 2300 гаруй оюутан, есөн мэргэжлээр сурч байна. Хичээлээс гадна манай оюутнууд их авьяастайг хэлэх хэрэгтэй. ШУТИС-ийн бүх сургуулийн дунд 12 удаагийн урлагийн наадам зохион байгуулсан юм. Үүнээс зургаад нь манай сургуулийн оюутнууд түрүүлсэн байдаг. Сургуулийнхаа 40 жилийн ойг тохиолдуулан нийт албан хаагч, багш нар болон оюутан залуустаа баярын мэнд дэвшүүлье” гэлээ.    

Уул уурхай инженерийн сургууль хөл ихтэй байна. Энд өнөөдөр үе үеийн төгсөгчдийн уулзалт болж байгаа юм. Тус сургуулийн анхны төгсөгч, ангийн дарга Д.Сурмаажав “Би 1976 онд уул уурхайн инженер мэргэжлээр сургуулиа төгссөн юм. Манай ангид 29 хүүхэд анх элсч ороод 14 нь төгссөн. Ганц л охинтой анги байлаа.

Ангийн нөхөдтэйгээ уулзлаа. Энэ 40 жилийг эргээд харахад бид хаана ч гологдохгүй хатуу инженерүүд болжээ. Биднийг  сургуульд элсч байх үед уул уурхайн мэргэжлийг сонгоход хэцүү байлаа шүү дээ. Уурхайчин гэхээр л дарагддаг, нурдаг гэсэн сэтгэхүй хүмүүсийн дунд байдаг байсан. Гэсэн ч энэ мэргэжлийг сонгосон юм. Одоо би Увс аймгийн Түлш дулааны нэгдлийн захирлаар ажиллаж байна” гэж ярилаа.

Э.Хулан

  • GMIT (202.5.202.130)
    Герман - Монголын технологийн дээд сургууль ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ИНЖЕНЕР бэлтгэх анхны элсэлтээ авч байна gmitedumn
    2013 оны 07 сарын 09 | Хариулах