Уул уурхай, ган үйлдвэрлэлийн магнат
“Мечел” компани Оросын Зүүн Эргийн боомт болох Ваниногийн 55 хувийг эзэмшихээр
болсныг өнгөрсөн баасан гаригт VTB банк мэдээлжээ. “Мечел” компани Ванино
боомтын хяналтын багцыг 492 сая ам.доллараар худалдаж авсан байна. Энэ нь анхны
санал болгосон үнээс даруй арав дахин өндөр үнэ ажээ. Уг нь өнгөрсөн оны тавдугаар
сард Оросын орон нутгийн компани болох “Селтехстрой” тус
боомтын 55 хувийг 385 сая ам.доллараар худалдаж авахаар тендерт ялсан юм. Гэвч
тус компани төлбөрөө төлж чадалгүй удсаны улмаас тендерийг цуцалжээ. Ванино бол
Оросын хоёр дахь томоохон нүүрсний боомт юм. Түүнээс гадна “Мечел” компани
Ванинод өөрийн эзэмшлийн нүүрсний шинэ боомт барьж байгуулж буй юм. Ванино нь “Мечел”-ийн хувьд Азийн өсөн
нэмэгдэж буй нүүрсний зах зээлд өөрийн байр сууриа тэлэхэд нь асар чухал
үүрэгтэй боомтын бүс болж байна.
Б.Төгс