Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

“Гадаадын” гэдэг үгийг хоёрдугаарт хэлдэг, үндэсний хөрөнгө оруулагчид маань манлайлаад явдаг тэр цаг үед очно

Өнөөдөр  уул уурхай гэж амтай болгон ярьж  мэтгэлцэх болсон. Мэдээж хэрэг  улс орны эдийн засгийн амин чухал салбар нь уул уурхай болоод байгаа учраас дор бүрнээ  энэ тал дээр өөр өөрийн гэсэн ойлголттой яваа байх. Салбарын мэргэжилтнүүдийн үнэ цэнэтэй үгийг сонсож, Монголын уул уурхайн ертөнцийн өнөөгийн  дүр зургийг үнэн зөвөөр тодорхойлж гаргаж ирэхээс гадна төр засагт өндөр, хариуцлагатай алба хашиж байсан эрхэм хүмүүсийн байр суурийг ч   анхаарч үзэх нь зүй ёсны хэрэг юм.  Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай  ярилцлаа.

Монголын уул уурхайн салбар үүсч хөгжөөд ерэн жил болж байна. Өнөөдөр энэ салбарын дүр зургийг харахад нэлээд эрчимлэг, цоо шинэ хөгжлийн гараан дээр гарч ирсэн байна. Таныг сайдаар ажиллаж байх үед уул уурхай өнөөгийнх шиг олны анхаарлын төвд орж,  улс  нийгмээрээ  амьсгалж байв уу?

Хориод жилийн өмнө би Гадаад харилцааны сайдаар ажиллаж байлаа. Тэр үед уул уурхайг чухал ач холбогдолтой байсан гэж хэлнэ. Ганц Эрдэнэтээр жишээлэхэд биднийгээ тэжээж яваа үйлдвэр гэж ярьдаг байлаа. Гэхдээ уул уурхай өнөөдрийнх шиг яг тэргүүлэх салбар ч гэх юм уу, олон нийтийн анхаарлыг тэгтлээ татаж байгаагүй. Өнөөдөр уул уурхай огт өөр эрэмбэд хүрлээ. Амны уншлага шахуу болоод байгаа хоёр “том толгойгоо”  бодоход л өнөөдөр уул уурхай огт өөр эрэмбэд хүрлээ.

Энэ хорин жилд бид улс орнуудын хөгждөг тэр жам ёсны замаар явах гэж  зорьж ирлээ шүү дээ. Гэтэл ард түмний аж амьдрал талаас нь харахад ядуу зүдүү байдал мэдэгдэхүйц өөрчлөгдөж өгөхгүй, хүн амын нэлээд хэсгийн сэтгэл гонсгор, өнөө маргаашаа яаж өнгөрөөх вэ гэсэн байдалтай байна.

Энэ нөхцөл байдлаас түргэн гарах нэг хүчин зүйл бол уул уурхай. Ийм учраас эрэмбийн өөрчлөлт гарч ирээд байна гэж би хэлээд байгаа юм. Мэдээж улс орны хүчин чадлыг нэмэгдүүлэх өөр салбарууд бий л дээ. Гэхдээ яг өнөөдрийн хувьд барьж тэмтэрч болохоор, хүн ардад амархан мэдрэгдэх салбар нь уул уурхай. Уул уурхайтай холбоотойгоор шинэ чиглэлүүд яригдаж байна. Энэ нь нийгэмд мэдрэгдэхээр үр дүнд хэзээ хүрэх вэ гэдэг өөр хэрэг. Газрын тос, уран, газрын ховор элемент гээд ирээдүйтэй байж болох эрдэс түүхий эдийг тойруулж яривал бишгүй зүйл гарч ирнэ.  

Уул уурхайн салбар  улс орны эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэх хэмжээнд очиж байгаа ч үүнийг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг хэт шүтвэл манай үндэсний компаниудын өсөлт хөгжилд тийм ч сайнаар нөлөөлөхгүй гэж ярьдаг. Энэ хоёрын тэнцвэрийг яаж хангавал зохилтой вэ?

Хамгийн хэцүү юмны нэг нь энэ бололтой юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг бид үнэхээр шүтэж байгаа. Шүтэхийн учир юу билээ гэхээр бидэнд өнөө мөнгө, санхүү тааруухан байна. Нөгөө талаас бидэнд техник, технологи гэхээр зүйл бараг байхгүй улс. Нарийн мэргэжлийн боловсон хүчин ч бас ховор талдаа. Монголд зөндөө мэргэжилтэн бий гэлцдэг. Тийм тал бий байх, гэхдээ дипломын мэргэжил нэг хэрэг, ажлын туршлага нөгөө хэрэг.

Оюутолгой төслийг шууд гардаад явах, эсхүл тийм техник технологийг дагасан үйлдвэрлэл бий болгох хэмжээний боловсон хүчин манайд учир дутагдалтай гэдгийг  хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ мэт бодитой шалтгаануудаас болоод гадаадын хөрөнгө оруулалтыг санхүү, техник технологи, мэргэжилтэн гэдэг утгаар нь шүтэхээс аргагүй байгаа шүү дээ.

Шүтнэ гэдэг хий хоосон шүтэж суухын нэр биш юм.  Монголд хөрөнгө оруулах таатай нөхцөлийг хангах ёстой. Таатай нөхцөл гэдэг нь өнөө л хууль эрх зүйн орчин, улс төрийн тогтвортой уур амьсгал. Олон нийтэд давамгайлах зөв ойлголтыг төлөвшүүлэх буюу олон түмний санаа бодлын уур амьсгалыг одоо бас энэ таатай нөхцөл гэдэгт хамааруулах ёстой болж байх шиг. Энэ мэтэд монголчууд хэрдээ будилж, өөр хоорондоо мэтгэлцэж, нэг талдаа зөв зүйтэй ухаан уралдуулаад байгаа юм шиг хэрнээ нөгөө талдаа түүнийхээ жин банг тааруулахгүй хүсч байгаа зүйлээ үргээгээд байгаа ч юм шиг ойлгомжгүй зүйл гарах явдал чамгүй байна. Заримдаа нөгөө “тамын тогооны үлгэр” нь ч ханхлаад байна уу гэмээр санагдах юм.

Хувийн өмчид түшиглэсэн зах зээлийн эдийн засагтай нийгмийг байгуулж байгаа юм бол төр нь хувийн хэвшлээ хэрхэн дэмжиж, хожмын өдөр гадныхантай өрсөлдөх хэмжээнд яаж хүргэх тухай бодлогын хэмжээнд бодох хэрэгтэй. Манай улсад хувийн хэвшлийнхэн урагшилж яваа гэж  бодож байна. Тавантолгойн хажууд Ухаахудаг гээд уурхай ажиллаж байна. Энэ мэт дангаараа болон хамтарсан уул уурхайн үйлдвэрлэл нэлээд хөгжчихлөө шүү дээ. Энэ бол маш чухал.

Гэхдээ үүнийг төр засаг бодлогоороо хэр зэрэг дэмжиж байна вэ гэдэгт асуудал бий.  Төр засаг хуулийн үг үсгээ нэлээд янзалж байгаа байх. Өмнө нь зөвхөн гадны хөрөнгө оруулалт гэж ярьдаг байсан бол одоо гадна, дотногүй гэсэн санааг зэрэгцүүлж тавьдаг болсон болов уу. Хожмын  өдөр бид гадаадын гэдэг үгийг хоёрдугаарт хэлдэг, үндэсний хөрөнгө оруулагчид маань манлайлаад явдаг тийм хэмжээнд очно гэж итгэж байна. Мэдээж  монголчууд бид  гадаадаас огт хамааралгүй болчихно гэсэн үг биш. Мөнгөтэй болж болно. Боловсон хүчинтэй ч болж болно. Харин техник технологи гэдэг бол дуртай нь зохиогоод байдаг амархан зүйл огт биш. Тэр утгаараа гадны техник технологиос бид нэлээд удаан хугацаанд хараат байдалтай явах байх.

Үүнийг тийм ч уршигтай хараат байдал гэж би хувьдаа үзэхгүй байна. Хорвоо дэлхийг харилцан хамааралтай гэлцдэг. Тэгвэл тэрхүү харилцан хамаарал нь хамтарч хөгжихөд маш чухал хүчин зүйл болж байна. Үүнийг бид байнга бодолцож байх хэрэгтэй.

Жишээ нь, бид эдийн засгийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтай болчих гээд байна гэж  ярьдаг. Тийм тал байгаа. Үүнд муу юм бий. Харин сайн тал гэвэл манай улсаас гарч байгаа түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн борлуулдаг зах зээл маань тогтвортой, удаан хугацааны тохиролцоотой байвал энэ нь бидний хувьд маш чухал. Үүнийг бид бүр бодлогоо болгож ажиллах ёстой гэж боддог.

Парламентын сонгуулийн өмнөхөн Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийг гадны хөрөнгө оруулагчид нэлээд эмзэглэн хүлээн авч байх шиг байна. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар Монгол дахь хөрөнгө оруулалтын урсгал ч эрс буурчээ. Та үүнийг цагаа олсон хууль гэж үздэг үү?

Энэ хуулийг би нэгбүрчлэн үзэж судлаагүй. Ерөнхий утгаас нь харахад гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх амьсгаа орсон хууль болчихов уу гэж бодогдож байгаа. Сонгуультай холбоотой юу, эсвэл биеэ даасан мундаг улс болох гэсэн оролдлого уу. Эсвэл бүр өөрийн эрх ашгаа сүрхий хамгаалдаг улс гэдгээ харуулах гэсэн үү. Энэ мэтээс л үүдэлтэй байх.

Ашигт малтмалыг олж ашиглахад нэг их төвөггүй, дэлхийн чухал зах зээлээс төдийлөн хол биш, тэр зах зээл рүү хүргэхэд бэрхшээл багатай, тийм нөхцөл Монголд заяаны байршлынх нь дагуу бүрдсэн байна гэж үзвэл манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаас аргагүй. Гэтэл эдийн засгийн болон улс төрийн шалтгаанаар хөрөнгө оруулагчдыг шахаж гадуурхсан  байдалтай,  бид өөрийн гэсэн толгойтой гэдгээ овойлгож товойлгосон дүр зураг харагдуулах нь хөрөнгө оруулагчдыг цэрвэхэд хүргэнэ.

Хорвоогийн энэхэн бөөрөн дээр л ашигт малтмал илрээд, тэр зүг рүү хөрөнгө оруулагчид ухаан жолоогүй гүйгээд байгаа хэрэг огтхон ч биш. Дэлхийн улс орнуудад ашигт малтмал зөндөө л байна. Тийм болохоор бид тэдгээр улстай өрсөлдөх ёстой. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулинд бидний өрсөлдөх чадварт тодорхой утгаар сөрөг нөлөө үзүүлэх санаа байгаа гэж ойлгогдоод байгаа гэнэ лээ. Одоо үүндээ дүгнэлт хийх ёстой. Энэ хуулийг хэрэгжүүлэх журмууд гарах юм гэсэн. Тэгвэл журмаараа хуулийнхаа санааг задалж, бид өөрсдийнхөө эрх ашгийг ийм хэмжээнд хамгаалахаар тусгасан гэдгээ ойлгомжтой болгох хэрэгтэй. Монгол улсыг эрх ашгаа хамгаалах ёсгүй гэж  гадаадын нэг ч хөрөнгө оруулагч хэлэхгүй. Гадныхан ч бас эрх ашгаа хамгаалах ёстой. Энэ хоёрын шүтэлцээг л олох ёстойг  хэн ч мэднэ. Гэхдээ амаргүй асуудал учраас муйхар бус уран бодлого чухал.

Монгол улс хоёр сая гаруйхан хүн амтай. Тиймээс ашигт малтмалын ордуудаа бүгдийг нь ухаж ашиглан, гадагш зөөгөөд байх шаардлагагүй. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэсэн стратегийн хоёр том ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахад л хангалттай  гэж үздэг хүмүүс бий. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Хаа сайгүй орд уурхайгаа ашиглаж байгаа замбараагүй байдал бол буруу бодлогын үр дүн. Үүнийг цэгцлэх ёстой. Эмх замбараагүй олгогдсон лицензүүдийг төр буцааж авах ажил сүүлийн нэг хоёр жилд хийлээ. Энэ бол зөв зүйтэй ажил.

Гэхдээ зарим хүний хэлж байгаагаар Оюутолгой, Тавантолгойгоос бусад нь хэрэггүй гэвэл арай тийм биш. Миний үзсэн номоор үйлдвэрлэх хүчний жигд хөгжил гэж нэг ойлголт хүртэл байдаг юм. Хүн амаа ажлын байраар хангах талаас нь ч бодох юм бий. Хөрөнгөө оруулаад, үйлдвэрлэл нь үр ашигтай явж байгаа, бүтээгдэхүүн нь зах зээлтэй болчихсон  уурхайнуудыг хаана барина гэж туйлшрах ёсгүй. Мэдээж, бүх хүний санаанд таарах зүйл гэж хорвоод байхгүй. Бодлогын үр дүн олонхийн санаанд нийлж байх тийм хэмжээнд л байвал зүйд нийцнэ.

Төр бол хамгийн муу менежер гэсэн үг бий. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийг төр зуун хувь эзэмшиж байгаа ч үйл ажиллагаа нь доголдож, саармагжих боллоо. Гэтэл хувийн хэвшлийн уурхайнууд менежментийн зөв бодлогоор идэвхтэй, сайн ажиллаж байна л даа.

Бид маш сонин, хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Өмнөх нийгмийн үед төр бүхнийг мэднэ, чадна гэдэг байсан. Үүний цаана юу байв гэхээр тэгшитгэх үзлийн илрэл болсон төр өмчлөх сэтгэлгээ. Байгалийн баялаг ард түмний өмч, тийм болохоор ард түмний өмчийг захиран зарцуулагч нь төр, төр л юмаа мэдэж байх ёстой гэж ханддаг. Төр бол тодорхой ашиг олох ёстой үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт муу менежер байдаг нь нотлогдсон зүйл гэж хэлж болно. Манай өмнөх туршлага ч үүнийг харуулсан шүү дээ. Төрийн сайн менежмент хийх ёстой салбар бол өөрийн нэрээр хуримтлуулсан орлогоо л оновчтой зарцуулах асуудал. Төр бол хэзээ ч диваажин байгуулж чадахгүй, гагцхүү нутаг дэвсгэртээ там бий болгочихгүй байх үүрэгтэй гэсэн нэг үг байдаг юм билээ.

Тийм учраас төрөө дээдлэлгүй яахав, гэхдээ ашгийн бизнес дээр төрд шүтэх үзлээсээ бид салах ёстой. Энэ бол элдэв үйлдвэрлэл дээр төрийн өмчийн хувь оролцоо ерөөсөө байж болохгүй гэж ярьж байгаа хэрэг биш. Тийм хувиа ашигтай түрээслэх мэтээр төр мэдэхгүй юмандаа аль болохоор бага оролцдог түгээмэл туршлага ч бий.

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх гэж хэсэг улс төрч, иргэний хөдөлгөөний төлөөллүүд мэдэгдсээр байгаа. Гэрээнд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байгаа учраас л тэд ярьж байна гэж нийгмийн тодорхой хэсэг ойлгож байгаа шүү дээ?

Оюутолгой төсөл бол хувийн жижиг наймаа биш. Том хэмжээний гэрээ хэлэлцээр. Том юман дээр дэлхийн жишгийг дагаж таарна. Та тэдэн хувиа эзэмшие гэж байгаа бол тэр мөнгөө өөрсдөө гарга л гэж түнш маань хэлж байна. Та хөрөнгө байхгүй бол мөнгө босгох аргаа ол. Би бол харин танд зээл олж өгч болно шүү гэж хөрөнгө оруулагчид хэлж байна. Зээлийг бас л  хүүтэй өгч таарна. Энэ чинь хорвоогийн ёс шүү дээ. Гэтэл манай хүмүүс 34 хувийг Монголд зүгээр өгөх ёстой, зээл энэ тэр гэж юу байхав, биднийг өрөнд оруулчихлаа гэж яриад байгаа. Монголчууд энэ мэт жишиг арай тогтоохгүй байх. Тогтоож болно гэвэл нөгөө алтан дээрээ л сандайлаад “баян” царайлаад сууж байх хэрэг. Өрөнд орохгүй гэвэл бид хувьцаа эзэмшинэ гэхгүй, зүгээр л төрөл бүрийн татвараа аваад байх бололцоо байсан шүү дээ.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн 050 дугаараас уншина уу.