Төмрийн хүдрийн үнэ тонн тутамдаа 151
ам.доллар болж өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд уг металлын үнэ
тонн тутамд 86.5 ам.доллар болж, хамгийн доод үзүүлэлтдээ хүрч байсан
юм.
Энэ онд төмрийн хүдрийн арилжаа 13 хувиар өснө гэж Morgan
Stanley банк таамаглаж байсан билээ. Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд
өнгөрсөн жилд нэг тэрбум тонн төмрийн хүдэр эргэлджээ. Үүний 5.7 сая
тонн төмрийн хүдрийг манай улс дэлхийн зах зээлд нийлүүлсэн аж. Манай
олборлосон төмрийн хүдэр Хятадын хилийн боомтууд руу явдаг. Ер нь Хятад
улс жилд ойролцоогоор 620 сая орчим тонн төмрийн хүдэр импортолдог
байна. Тэгэхээр манайх Хятадын төмрийн хүдрийн зах зээлийн 0.9 орчим
хувийг хангаж байгаа хэрэг юм.
Э.Хулан