Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Грегори Голдхаукийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Канадад
хэрэгжүүлдэг уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн туршлага судлах ажлыг
эрчимжүүлэх, тус улсын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль журмыг
Монголд нэвтрүүлэх төсөл боловсруулж, хамтран ажиллах талаар санал
солилцжээ. Түүнчлэн Канадын хөрөнгийн бирж дээр уул уурхайн компаниуд
хувьцаагаа хэрхэн гаргадаг талаар болон Монголын хөрөнгийн зах зээлийн
хөгжлийн талаар ярилцсан байна.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд
Грегори Голдхаук Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр
зохион байгуулдаг Олон улсын эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчдын
чуулга уулзалтын талаар мэдээлэл өгсөн байна.
Э.Хулан