Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Шинэ хуульд компаниуд тааламжгүй байна

Монголын бизнесийн зөвлөл шинээр санал болгоод буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулгыг шүүмжилсэн захидал Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээжээ. Энэхүү захидалд уг хуулийн төсөл нь гадаадын хөрөнгө оруулалт бүхий компаниудын эрх ашгийг нэлээд хөндсөний зэрэгцээ хайгуул, олборлолтын компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болгох талаар дурджээ. Монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2011 онд 17 хувьд хүрсэн бол 2012 онд уг үзүүлэлт нэлээд буурч 11-13 хувьд хүрнэ гэж судалгааны байгуулагууд үзэж буй юм. Өнгөрсөн оны эхний хагасын байдлаар эдийн засгийн өсөлт 13.2 хувьтай байжээ. 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсантай холбоотой гэж олон улсын хэвлэлүүдээр бичиж байна. Монголын бизнес зөвлөл бол Монгол дахь уул уурхай төдийгүй бусад салбарын томоохон аж ахуй нэгжүүд гишүүнчлэлд нь хамрагдсан байгууллага юм. Гэхдээ шинээр санал болгоод буй хууль нь УИХ-аар хэлэлцэгдсэний дараа батлагдана.  Хуулийн талаар санал бодлын илэрхийлэл, шүүмжлэл, хэлэлцүүлэг ч ойрын үед идэвхитэй өрнөх төлөвтэй байна.

 

Б.Төгс