Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллана

Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхлэх гэж байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцогт болон БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян тэргүүтэй төлөөлөгчид хуралд оролцох юм. Хурлын үеэр хоёр орны уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцох аж. 

2010 оны дөрөвдүгээр сард Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын анхдугаар хуралдаан хаалттай болж байсан юм.

Э.Хулан