Эко сургуулийн гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Чингис зочид буудалд болно. Гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун гардуулах аж. Энэ жил нийслэлийн 79, 37, 57, 32, 105 болон “Амгалан”, “Ирээдүй”, “Байгаль эх” лицей, “Шинэ эрин” сургуулиуд “Эко сургууль” гэрчилгээг авах аж. Олон улсын Эко сургуулийн шаардлага хангасан сургуулиудад энэхүү гэрчилгээг олгож байгаа гэнэ.
Байгальд ээлтэй иргэн төлөвшүүлэх зорилготой нийт 66 эко сургууль улсын хэмжээнд бий. Сургуулиуд орчиндоо ногоон байгууламж бий болгож, хүүхдэд экологийн мэдлэг, дадал олгоход үйл ажиллагааныхаа нэг хэсгийг чиглүүлдэг юм.
Э.Хулан