Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ОХУ-ын газрын тосны экспортын татвар 7,7 ам.доллараар нэмэгдэнэ

Ирэх хоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар 7,7 ам.доллараар нэмэгдэж тонн тутамд 403,3 ам.доллар болох төлөвтэй байна. Энэ сарын байдлаар газрын тосны экспортын татвар тонн тутамд 395,6 ам.доллар байгаа юм. ОХУ-ын  Сангийн яамны ахлах шинжээч Александр Саковичийн мэдэгдэж буйгаар 2012 оны 12 дугаар сарын 15-наас 2013 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 110,42 ам.доллар байжээ.

Ингэснээр тус улсын “60-66-90” хэмээх газрын тосны шинэ татварын тооцооллоор ирэх сараас газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдэх аж. Бензиний экспортын татвар тонн тутамд одоогийн 356 ам.доллараас нэмэгдэж 363 ам.доллар болох бол байгалийн хийн экспортын татвар 200,3 ам.доллар болж нэмэгдэх юм байна.

Э.Од