Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Санхүүгийн зээлийн эрсдэлийн талаар ярилцана

Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зээлийн эрсдэлийн удирдлага 2013” сэдэвт уулзалтыг энэ сарын 25-нд “Чингис” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уулзалт үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд Санхүүгийн зах зээлийн нэгдсэн хуралдаан, хөрөнгийн, үнэт цаасны, даатгалын, бичил санхүүгийн зэх зээл гэсэн сэдвээр ярилцах юм.

Санхүүгийн эрсдэлийн шинжилгээ, үнэлгээний арга, аргачлалыг хэрэглэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар Монголын болон гадаадын 20 гаруй судлаач илтгэл тавьж, санал солилцох юм. Тухайлбал, Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болд “Макро эдийн засгийн төлөв” Хөрөнгийн биржийн дэд захирал Г.Саруул “Үнэт цаасны зах зээлийн шинэ тогтолцоо” сэдвээр илтгэл тавих аж.

Э.Хулан