Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

М.Энхсайхан Х.Баттулгыг мэтгэлцээнд дуудлаа

“Монголын төмөр зам”-ын захирлын албыг хашиж байсан М.Энхсайханыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр М.Энхсайхан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг мэтгэлцээнд дуудаж буйгаа олон нийтэд зарлалаа.

Тэрбээр, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос өмнөд хөрш рүү 267 км урттай  нарийн цагиргийн төмөр зам тавих санал гаргажээ. 1435 мм-ийн өргөнтэй нарийн цагирагтай төмөр зам тавьснаар Хятад руу тээвэрлэх нүүрс саадгүй, түргэн шуурхай хүрнэ гэж үзэж байгаа юм. Мөн шинээр тавих дээрх төмөр замыг Үйлдвэр, технологийн төмөр зам гэж нэрлэх саналтай байгаагаа хэлсэн. Учир нь Гашуунсухайт боомтоос өмнөд хөрш рүү тавих энэхүү төмөр замаар зорчигч тээврийн галт тэрэг явахгүй, зөвхөн ачаа тээврийн галт тэрэг явах учраас ийн нэрлэх нь зүйтэй гэж тайлбарласан юм.

Түүнчлэн өргөн цагирагтай төмөр зам тавьж нүүрс тээвэрлэхэд байгаль экологид ч хор уршигтайг онцолж байлаа. Тээвэрлэсэн нүүрсийг Хятадын галт тэргэнд шилжүүлэн ачихад нүүрсний тоосонцор дэгдэж, бусад химийн элементтэй нэгдсэнээр өвчин үүсгэх магадлалтай юм. Мөн тэрбээр, Зам тээврийн яамны боловсруулсан “Шинэ төмөр зам” төслийг мөнгө угааж байгаатай адил гэж дүгнэсэн юм.  

Э.Хулан


  • Зочин (182.160.6.224)
    энхсайханыг дэмжиж бна
    2013 оны 01 сарын 18 | Хариулах