Оросын төрийн өмчит “Роснефть” компани
TNK-BP компанийг худалдаж авах тохиролцоог өнгөрсөн оны аравдугаар сард
хийсэн юм. Энэ тохиролцоог тус улсын Монополийн эсрэг газраас тодорхой
нөхцөлийн дагуу зөвшөөрчээ.
Монополийн эсрэг газрын дарга Игорь
Артемьев сэтгүүлчдэд хэлэхдээ “Роснефть компани TNK-BP-ийг худалдаж
авснаар зарим бүс нутагт нийт шатахуун түгээх станцуудын талаас илүү
хувийг эзэмших болж байгаа юм. Ийм тохиолдолд тухайн бүс нутгийн зарим
шатахуун түгээх станцыг “Роснефть” компани худалдах үүрэг хүлээсэн”
гэжээ.
Английн хөрөнгө оруулалттай TNK-BP бол тус улсад газрын
тосны үйлдвэрлэлээр гуравт ордог компани. Англичууд төрийн өмчит
“Роснефть” компанийг хувьчлагдах үед 19.8 хувийг эзэмших нөхцөлтэйгээр
TNK-BP компаниа зарж байгаа юм.
Э.Хулан