Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Австрали, АНУ-ын нүүрс үнэд орж эхлэв

“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо энэ сарын 11-нээс зогсоосон тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ. Харин энэхүү мэдээ нь Австрали, Канад, АНУ-ын коксжих нүүрс нийлүүлэгчдэд сайнаар тусч эхлээд байна. Яг одоогийн байдлаар Хятадын эргийн боомтууд дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 170 ам.доллар хүрч өсчээ.  Өөрөөр хэлбэл Монголын нүүрсний нийлүүлэлт зогссон сургаар коксжих нүүрсний үнэ 8 ам.доллар/тонноор өсчээ. Харин коксжих нүүрс нийлүүлэгч, худалдан авагч компаниудын хооронд хийгддэг гэрээт үнэ оны эхний улиралд харьцангуй доогуур буюу 165 ам.доллар/тонноор тогтоод байгаа юм. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны есдүгээр сард 140 ам.доллар/тонн-д хүрч буугаад байсан юм. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сараас хойш төмрийн хүдрийн үнэ 70 хувиар өссөнтэй харьцуулахад коксжих нүүрсний үнийн өсөлт бага байгаа юм.

Коксжих нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй, харин ч бууралттай байгаагийн улмаас өнгөрсөн 2012 онд Монголын нүүрсний компаниудын ашиг нэлээд буурчээ.

Олон улсын хөрөнгийн биржүүд дээр ч Монголын нүүрсний компаниудын хувьцаа ерөнхийдөө уналттай байна. Харин саяхан Noble групптэй ашигтай гэрээ байгуулсан Аspire Mining-ын хувьцаа ганцаараа өсөлттэй арилжаалагдаж байна.

Б.Төгс