Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Чалко”,
“Эрдэнэс Тавантолгой”-н төлөөлөл гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар уулзалт
хийсэн ч амжилтгүй болжээ. “Чалко”-гийн мэдэгдэж буйгаар, гэрээний үндсэн
нөхцөлийг өөрчлөх нь зүйд нийцэхгүй. Гэрээгээ хүндэтгэж, ялангуяа нууцлалын
нөхцөлийг чанд мөрдөж ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. “Эрдэнэс
Тавантолгой”-н хувьд нүүрсний ложистикийн компани болох “Алтанговь”-д төлөх
төлбөрөө өгч чадаагүйн улмаас энэ сарын 11-нд экспортоо зогсоосноо зарласан.
Монголын нүүрсний төрийн өмчийн компанийн бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлж,
нийлүүлэлтээ бууруулах гэсэн шинэ төлөвлөгөө нь биелэх найдвар “Чалко”-гийн
мэдэгдлээр замхрах хандлагатай боллоо. Уг
нь 2011 оны долдугаар сарын сүүлээр “Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн 5 жилийн
хугацаатай гэрээ байгуулж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” урьдчилж авсан
санхүүжилтээ 1-1.5 жилийн хугацаанд төлж барагдуулна гэж хэвлэлийнхэнд мэдээлж
байсан юм. Гэвч өнөөдрийн байдлаар төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой”-н
санхүүгийн байдал хараат бус болох нь битгий хэл тун хүндхэн байдалд оржээ.
Б.Төгс