Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн орлогыг Монгол Улсын хөгжилд зохистой ашиглах нь

Уул уурхайгаас олж буй орлого ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ, энэ орлогоор хойч үеийнхэндээ хэрхэн хуримтлал бий болгох вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөх гэж байна. Хэлэлцүүлэг энэ сарын 28-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын байранд болно. “Уул уурхайн салбарын орлогыг Монгол Улсын хөгжилд зохистой ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Сангийн сайд Ч.Улаан нээж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Дэлхийн банкны Монгол дахь төлөөлөгч Корали Геверс, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Ч.Хашчулуун, эдийн засагч Д.Жаргалсайхан нар оролцох ажээ.  

Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Сангийн яамтай хамтран зохион байгуулж байгаа юм. Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд манай улсын хөгжлийн талаар ярилцах дөрвөн төрлийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн хэлэлцүүлэг гурав дахь нь юм. Өнгөрсөн оны сүүлээр “Монгол Улс болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилт”, “Ядуурал Монгол улсад, тоо баримтын цаана” сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байна.

Э.Хулан