Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

“Чалко”-д 180 сая доллар эргүүлэн төлнө

“Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газар 355 сая ам.долларын санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгож магадгүй тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгджээ. Энэхүү мөнгөний 180 гаруй сая ам.долларыг нь Хятадын “Чалко” компанид нүүрс нийлүүлэлтийн гэрээний “үлдэгдэл” болон гэрээ цуцалсны төлбөрт төлөх юм байна. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” компани жил хагасын өмнө байгуулсан нүүрс нийлүүлэлтийн гэрээний хүрээнд 250 сая ам.доллар, дараа нь дахин 100 сая ам.долларын зээлийг “Чалко” компаниас авсныхаа 137 сая ам.долларыг нь одоогоор төлөөгүй үлдээд буй ажээ. Дээр нь гэрээ цуцалсны хураамжид 50 сая ам.доллар төлөх тооцоо гарчээ.

Одоогоор Засгийн газраас дээрх хөрөнгийг гаргана гэсэн албан ёсны шийдвэр гараагүй ч төрийн өмчийн компанийг төр нь л аврахгүй бол банкуудаас зээл авах боломжгүй байгаа аж. Хэрэв гэрээг цуцалж, нүүрсээ ашигтай үнээр борлуулж эхэлбэл “Эрдэнэс Тавантолгой”-д сэхээ авах боломж гарах юм. Үүнээс гадна тус компанийн захирал Я.Батсуурийн мэдэгдэж буйгаар “Эрдэнэс Тавантолгой”-н IPO энэ жилийн есдүгээр сард болж хойшлуулаад байсныг дахиад ч хойшлуулах нь тодорхой болоод байна. Тиймээс энэ онд компанийн IPO-г хийхгүй ажээ. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” “Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн үнийг шинээр ашигтайгаар тохирч чадвал Хөгжлийн банк, Засгийн газраас авсан болон удахгүй авах гэж байгаа зээлээ төлж чадах юм. Иймд нүүрс худалдан авагчидтай ашигтай тохиролцоонд хүрч чадах нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд хамгийн чухал алхам болоод байна.

Б.Төгс

  • Зочин (109.194.17.158)
    nuursnii une delhiin zah zeel deer osoj bga odoo ued zaaval hyatadiin companytai geree hiih albagui shdee tuhain ueiin nohtsol bdalaas hamaaraad haashaa ali ulsad yamar uneer hudaldaalah ni tuhain ulsiin ooriinh ni medeh asuudal shdee tertee tergui zah zeeliin orsoldoon dund amidar ch bga odoogiin niigemd ali ni 5 togrog arai ahiu amlaj bna tiishee l buteegdehuunee borluulna shdee
    2013 оны 01 сарын 27 | Хариулах