Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөрөнгийн биржийн ТУЗ өөрчлөгджээ

Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр ТӨХ-ны шийдвэрээр ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна. ТУЗ-ийн дарга Б.Болдын оронд Ц.Батгэрэл томилогдсон байна. Одоогоор төрийн төлөөлөл 6 хүнийг томилоод байгаа бөгөөд хараат бус гурван гишүүнийг хараахан томилж амжаагүй байгаа аж. ТУЗ-ийн гишүүдийг бүрэн томилоогүй болохоор энэ талаар тодорхой мэдээллийг Хөрөнгийн бирж, ТӨХ-ноос өгөх боломжгүй гэв.

2010 оны эхээр Засгийн газраас Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд Хөрөнгийн биржийн ТУЗ-д дан мэргэжлийн хүмүүсийг, тэр дундаа есөн гишүүний долоог нь хараат бус гишүүнээр томилж байсан юм.

С.Болд-Эрдэнэ