Хятад улс өнгөрсөн онд нийтдээ 53.55
сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх 2011 оны импортын үзүүлэлттэй
харьцуулахад 20 хувиар өссөн дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ.
Үүний гуравны нэг хэсэг нь буюу 19 сая тонныг нь Монголоос, харин Австралиас
13.9 сая тонн нүүрс импортолжээ. Тодруулбал өнгөрсөн онд Хятадын Австралиас
импортолсон нүүрсний хэмжээ 2011 оныхтой харьцуулахад 35 хувиар дээшилсэн бол
Монголынх 5 орчим хувиар багасчээ. Ийнхүү Хятад руу хийсэн коксжих нүүрсний
экспортоороо 2012 онд Монгол, Австрали зэрэг улс тэргүүлсэн бол үүний араас
Канад, Орос, АНУ, Индонез зэрэг улс 2.9-7.2 сая тонн нүүрс экспортолсон
үзүүлэлтээрээ жагсч байна.
Манай улсын хувьд эрдсийн түүхий
эдийн үнэ буурсны улмаас 2012 онд эдийн засгийн өсөлт нь нэлээд суларч 12.3
хувийн өсөлттэй гарчээ.
Б.Төгс