Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Грейм Хэнкок халагдав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан дэд захирал Грейм Хэнкокийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. ТУЗ-ийн шийдвэрээр түүнтэй байгуулсан гэрээг энэ сарын 31-нээр дуусгавар болгохоор болсон байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулагдах үед тус компанийн захирлуудыг томилох сонгон шалгаруулалт явуулж, Грейм Хэнкокийг Уул уурхай эрхэлсэн дэд захирлаар томилсон юм. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”-д ирэхээс өмнө Дэлхийн банкны Уул уурхайн ахлах эдийн засагчаар ажиллаж байв. 

Мөн өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал  Аngus Caithness-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм.

С.Болд