“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ. Нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал Москва хотод болж байгаа юм. Эл хурлаас түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн гэнэ. Тээвэр хариуцсан орлогч даргын албыг хэн авах нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Жигжигднямаа нь 2007 онд энэхүү албанд томилогдож байсан юм.
Э.Хулан