Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Чалко 800 сая долларын алдагдал хүлээнэ

Хятадын төрийн өмчийн томоохон компани “Чалко” өнгөрсөн 2012 онд эрдсийн үнийн зах зээлийн савлагаанаас үүдэн 771 сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо гарчээ. Учир нь тус компанийн гол нийлүүлэгч Индонези өнгөрсөн онд хөнгөн цагаан, бокситод экспортын хориг тавьсан нь түүхий эдийн үнэ 4 хувиар өсөхөд нөлөөлжээ. Үүнээс гадна Хятадын зах зээлд хөнгөн цагааны үнэ мөн 7 хувиар буурсан нь “Чалко”-д алдагдал учруулсан байна. “Чалко”-гийн хувьд зөвхөн өнгөрсөн онд төдийгүй энэ онд 300 гаруй сая ам.доллар, 2014 онд 100 гаруй сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо гарчээ. Гэхдээ “Чалко”-гийн хувьд коксжих нүүрсний худалдаа нь чамгүй ашиг авчрах боломжтойг зарим шинжээч таамаглаж байна. Хэрэв “Чалко” “Эрдэнэс Тавантолгой”-той нэгдсэн тохиролцоонд хүрч нүүрс импортолж, боловсруулан худалдаалвал одоогийн алдагдал багагүй хэмжээгээр буурах боломжтой ажээ. Одоогийн байдлаар Хятадад нэг тонн коксжих нүүрсний үнэ хамгийн дээд талдаа 209 ам.долларт хүрч буй ажээ.

Үүнээс гадна “Чалко” энэ жил Хонконгийн биржид нэг тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж буй юм. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд тус компанийн Перу дэх зэсийн төсөл хэрэгжүүлж буй “Chinalco Mining Corporation International” компани өчигдөр 400 сая ам.долларын IPO хийсэн ч хувьцааны нэрлэсэн үнээсээ 11 хувиар доогуур үнээр арилжаалагджээ. Шинжээчид энэхүү уналтыг АНУ-ын эдийн засгийн талаарх таагүй мэдээлэл цацагдсантай холбон тайлбарлаж буй юм.

 

Б.Төгс




Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.