БНХАУ-ын Худалдааны яамнаас тус улсын 2012 оны эдийн засгийн зарим нэг үзүүлэлтийн тоо баримтуудыг танилцуулжээ. Өнгөрсөн жил Хятадын хөрөнгө оруулагчид 141 орны 4425 үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний дотроос ОХУ-д оруулах хөрөнгө оруулалт 117,8 хувиар өсчээ. АНУ, Япон, АСЕАН-ны орнууд болон Сянганы эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн байгаа юм. 2012 онд Хятадын компаниуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хилийн чанадад 116,6 тэрбум ам.долларын ажил гүйцэтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 12,7 хувиар өсчээ.
Хятадын 512 мянган иргэн хөдөлмөр эрхлэхээр хилийн чанадыг зорьсон байна. 2012 оны 12 дугаар сарын байдлаар тус улсын эдийн засагт оруулах шууд хөрөнгө оруулалт 2011 оны мөн үеэс 4,5 хувиар буурчээ. Өнгөрөгч оны эцсийн үр дүнгээр Хятад хилийн чанадаас 111,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг авсан байна. Энэ нь 2011 оны үзүүлэлттэй харьцуулбал 3,7 хувиар буурсан аж. Мөн тус онд гадаадын хөрөнгө оруулалттай 24 925 аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгогджээ.
Зохиогчийн
эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.