Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Оросоос 145 каратын очир эрдэнэ олжээ

Оросын нутгаас 145 каратын асар том очир эрдэнэ олджээ. Найман талст бүхий очир эрдэнэ 35x20x26 мм-ийн хэмжээтэй. Мөн талстуудаас нь шар туяа цацарч харагддаг гэнэ.  Үнэт чулууг дуудлага худалдаанд оруулахад нэг сая гаруй ам.долларт хүрэх төлөвтэй байгаа талаар энэхүү очир эрдэнийг олборлосон “Alrosa” компани мэдэгджээ.

Нэлээд том хэмжээтэйд тооцогдох уг чулууг нэгдүгээр сарын сүүлээр Якутаас олсон байна. “Alrosa” компани өнгөрсөн 2012 онд дээрхээс ч том буюу 158.2 каратын очир эрдэнийг Якутаас олж шуугиан тарьж байсан билээ.

 

Э.Хулан