Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оросууд Хятадаас 30 тэрбум ам.долларын зээл авч магадгүй

Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадаас 30 тэрбум ам.доллар зээлэхээр ярилцаж байгаа талаар Reuters агентлагаас мэдээлсэн байна. Ингэснээр хятадууд Оросын хамгийн том газрын тосны хэрэглэгч болох төлөвтэй байгаа гэнэ.
Хятадын төрийн өмчит CNPC компани дээрх зээлийг өгч магадгүй гэж Оросын “Роснефть”-ийн ойрын эх сурвалж мэдээлжээ.

“Роснефть” энэ зээлийг TNK-BP-г авахын тулд төлж буй мөнгөндөө нэмэрлэх сонирхолтой байгаа аж. TNK-BP компанийг “Роснефть” худалдаж авахдаа 55 тэрбум ам.доллар бэлнээр өгнө гэж тохиролцсон юм. Энэ тохиролцоондоо хүрэхэд “Роснефть” компанид 40 тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа юм. 

Зээл олгох яриа хэлэлцээрийн зэрэгцээ Оросоос Хятад руу тавих түүхий нефть нийлүүлэх хоолойн асуудал хөндөгдөж байгаа гэнэ. Хэрэв түүхий нефть нийлүүлэх хоолойг тавьбал Хятадууд Оросоос өдөрт 300.000 баррель түүхий нефтийг 15 жилийн турш авч магадгүй гэнэ. 

Э.Хулан