Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөгжил студи Өмнөговь аймагт

Mongolian Mining Journal-н дэргэдэх “Хөгжил” студийн баг Өмнөговь аймагт ажиллаж  уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа нутгийн хүмүүсийн санаа бодол, амьдрал ахуй, уул уурхайн хөгжлийн хүрээнд гарч байгаа хөгжил өөрчлөлтүүдийн талаар сурвалжлагууд бэлтгэжээ.

Саяхныг хүртэл Өмнөговь аймаг хүн ам хамгийн сийрэг суурьшсан нутаг байв. Гэтэл хот руу чиглэсэн их нүүдэл үргэлжилж байгаа энэ жилүүдэд ганцхан Өмнөговь аймгийн хүн ам бараг хоёр дахин өсчээ. Шинэ боломж хайсан түмэн газрын хүмүүс чухам Өмнөговийг зорин ирж суурьшин, ажиллаж амьдрах болов. Шинэ суурьшлыг дагалдан амьдралын шинэ хэв маяг үүсч, уламжлалт соёлын уусал, зохицол, өөрчлөлтүүд мэдэгдэхүйц үргэлжилж байна.

Говийн соёл, түүх дурсгалуудын ихэнх нь нүүдлийн аж амьдралд үндэслэгдсэн байдаг. Эдийн засгийн хөгжил нь тухайн ард түмний уламжлалт соёл, ёс заншилд  урьдчилан таамгалахын аргагүй өөрчлөлтүүдийг авчирдаг нь дэлхийн түүхэнд нэгэнт батлагдсан билээ. Өмнөговьчууд хөгжлийг хүсч байгаа нь ойлгомжтой. Илүү сайхан, чинээлэг амьдралыг хүсэхийн зэрэгцээ уламжлалт өв соёлоо дээдлэн, хадгалж хамгаалж үлдэхийг бас хүсч байна.

Mongolian Mining Journal-н дэргэдэх “Хөгжил” студийн Өмнөговь аймгаас хийсэн цуврал сурвалжлагуудын хоёрдугаар хэсгийг ирэх ням гариг буюу 2-р сарын 16-ний 19 цагаас С1 телевизээр хүлээн авч үзнэ үү.