The Mongolian Mining Journal шинэ оны хоёр дахь дугаартаа Монголын шинэ төмөр зам тойрсон асуудлыг хөндөв.
Шинэ төмөр замын дэд бүтэц нь Эрдэс баялгийн салбарын хөгжилд шийдвэрлэх ёстой номер нэг асуудал болон тулгарч байна. Зам, тээврийн сайд А.Гансүх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Энхсайхан, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуун нарын эсрэг тэсрэг, олон талт байр суурь зөвхөн MMJ-гээр дамжин уншигч Таны гарт очиж байна. Шинэ төмөр зам төслийг “мөрөөдлөөс” газарт буулгаж, ажил хэрэг болгож өрнүүлэхийн төлөөх зарчмын дүгнэлт, илэн далангүй байр суурь, ажил хэрэгч саналуудаас уншигч Та өөрийн дүгнэлтээ хийгээрэй.
Түүнчлэн Монголын уул уурхайн салбарын эрх зүй, хөрөнгө оруулалтын орчинд томоохон өөрчлөлт оруулах Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжлэн хүрч байна. Төсөл санаачлагч хийгээд хөрөнгө оруулагч, судлаач шинжээчдийн тайлбар, дүгнэлтүүд монгол, англи хэл дээр нийтлэгдлээ. Уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг зөв болгохын төлөө хэлсэн санал бүрийн үнэ цэнийг бодож, MMJ уншигч Танд гарц хайсан санаа бодол, байр суурь бүрийг алдалгүй хүргэхийг зорьж байгаа билээ. Үүнийг www.mongolianminingjournal.com сайтын “Хэлэлцүүлэг” хэсэг дэх өдөр тутмын шинэ мэдээ мэдээллүүдээс анзаарч буй биз ээ.
Мөн Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн, Монгол улсынхаа өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, уул уурхайн салбарын талаар ямархан анализ хийж буйг шинэ дугаараас сонирхоорой.