Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Баруун Цанхийн гэрээт олборлогч тодорчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2012 оны аравдугаар сард Баруун Цанхийн талбай дээр хоёр дахь уурхайгаа нээж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Баруун Цанхийн талбай дээр уурхай байгуулах нээлтийг хийсэн байна. Баруун Цанхийн талбай дээр гэрээт олборлогчийн тендер зарлаад байсан юм.

Тендерт гурван компани оролцсоноос “Хишиг Арвин” компани шалгарсан байна. Ингэснээр Баруун Цанхийн талбай дээр үндэсний олборлогч компани ажиллахаар болж байгаа юм. Хөрс хуулалтын ажил ирэх сарын сүүлээр дуусч, нүүрсээ олборлож эхлэх аж. Баруун Цанхийн уурхайгаас нүүрс олборлож эхэлснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт өсч, санхүүгийн байдал сайжирна гэж үзэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Энэ жил Баруун Зүүн Цанхийн уурхайгаас нийдээ 7 сая тонн нүүрс олборлоно” хэмээн мэдэгджээ.

Дашрамд дурдахад “Хишиг Арвин” компани нь Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор ажиллах бөгөөд ингэхдээ уг талбай дээр Стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах хэлэлцээр байгуулах тухай  Засгийн газрын түвшинд яригдаж байгаа юм.

С.Болд

  • Зочин (202.131.229.58)
    үндэсний олборлогч компани ажиллах болсонд баяртай байна
    2013 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin (122.201.18.139)
    MONGOLCHUUDAA DEMJIE
    2013 оны 02 сарын 22 | Хариулах
  • Иргэн (202.131.244.210)
    Тендер гэхээр заавал хахууль өгөх албагүй юун сонин юм яридаг байнаа Үндэсний олборлогч компани ялсанд баярлах хэрэгтэй
    2013 оны 02 сарын 19 | Хариулах
  • na (202.72.247.42)
    Хахуульд нь хэдэн хувийг нь өгсөн нь сонин л юм
    2013 оны 02 сарын 18 | Хариулах