Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юньнань мужид тавигдсан 141 километр төмөр замын ажил дууссаныг албан ёсоор зарлажээ. Энэ төмөр замаар тус улс Зүүн Өмнөд Азийн АСЕАН-ы орнуудтай холбогдож байгаа юм. Төмөр зам тавих ажил 2005 онд эхэлсэн бөгөөд 709.7 сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Ер нь сүүлийн найман жилийн хугацаанд БНХАУ шинээр төмөр зам тавих төслүүдэд нийтдээ 8.5 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Юньнань мужийн төв Куньминээс Юкси, Меньзи болон Хекау хотоор дамжин Вьетнамтай төмөр замаар холбогдох юм. Дараа жил Меньзи болон Хекау хотыг холбосон төмөр зам ашиглалтанд орсноор Хятадын Зүүн өмнөд Азитай харилцах гарц илүү хурдтай болж байна. Тодруулбал шинээр тавьсан төмөр замаар 120 хүртэлх километр хурдлах боломжтой. Харин өмнө нь Вьетнамтай холбогддог байсан төмөр замын урт 854 километр бөгөөд 30 хүртэлх километрийн хурдтай явдаг байжээ.
Э.Хулан