Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Роснефть” Хятадаас 30 тэрбумын зээл авч магадгүй

Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP-г худалдан авах гэрээ байгуулсан билээ.  Гэрээнд зааснаар тэд 55 тэрбум ам.доллар бэлнээр төлөх болсон юм. Роснефть компани болон Оросын удирдагчид энэхүү хөрөнгийг олох “аянд” мордоод багагүй хугацаа өнгөрлөө. 

Хятадын CNPC компаниас 30 тэрбум ам.доллар зээлж магадгүй талаар ОХУ-ын шадар сайд А.Дворкович хэлсэн байна. Өнөөдрийн байдлаар “Роснефть” өдөрт 300.000 баррель түүхий нефть Хятад руу экспортолж байна. Хэрэв зээл авахаар тохиролцож чадвал энэ тоог хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний түүхий нефть Хятад руу гаргах төлөвтэй байна.

Өмнөх хэлэлцээндээ “Роснефть” болон “Транснефть” компани хамтран дотоодын “Юкос” компанийн Хятад руу тавьж буй хийн хоолойг барих санхүүжилтийг олохын тулд Хятадаас зээл авч, 15 жилийн турш өдөрт 300.000 баррель түүхий нефть экспортлох гэрээ байгуулсан билээ. Түүхий нефтийн импортын хэмжээгээ ихэсгэх сонирхол хятадуудад ч байгаа бололтой. Ер нь энэ жилийн хувьд Хятад эрчим хүчний салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, импортоо нэмэх хандлагатай байгааг харж болохоор байна. Тэдний гол нийлүүлэгч оросууд болох төлөвтэй байна. 

Э.Хулан