Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Хятад газрын тосны нөөц байгуулах төлөвлөгөөний III шатыг эхлүүлнэ

Дэлхийн эдийн засгийг тодорхойлж буй БНХАУ-ын төрийн удирдлагууд солигдсоноос хойш анх удаагаа Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Бээжин хотноо болж байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал нь тус улсын хамгийн дээд эрхт байгууллага юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао эдийн засгийн одоогийн өсөлтөө барьж, 2013 онд ДНБ-ийн өсөлтийг 7,5 хувийн түвшинд барих төлөвтэй байгаа тухай хурлын үеэр мэдэгджээ.

Дэлхийн санхүүгийн тогтворгүй байдлыг үл харгалзан өнгөрсөн таван жилийн хугацаанд ДНБ 51,9 их наяд юаньд хүрснээр Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болоод байна. Эрчимтэй хөгжлийн гол үндэс нь болсон аж үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаатай зэрэгцэн газрын тосны хэрэгцээ ч нэмэгдсээр байгаа юм. Тиймээс Хятад улс газрын тосны стратегийн нөөц байгуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ долоо хоногт хөтөлбөрийн гурав дахь шатыг эхлүүлэхээр болжээ. Гурав дахь шат дуусах 2020 онд тус улсын газрын тосны нөөц 800 сая тонн хүрнэ хэмээн шинжээчид тооцсон байна. Хятадын газрын тосны үндэсний корпорацийн /CNPC/ тооцож байгаагаар тус улсын газрын тосны нөөц 42 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээнд байгаа аж. Хятад улс газрын тосны стратегийн нөөц байгуулах хөтөлбөрийг 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 15 жилийн хугацаанд стратегийн нөөцүүдийг барьж байгуулахаар төлөвлөжээ. 

Э.Од