“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, зах зээлд оролцогчдыг дэмжих зорилгоор хувьцааны арилжааны шимтгэлийг бууруулах шийдвэр гаргажээ.
Тухайлбал, Хөрөнгийн биржийн арилжааны хамгийн их хийгддэг мөнгөн дүнтэй арилжаа буюу 100 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй арилжаанаас авах шимтгэлийг 0,5 хувь байсныг 0,4 хувь, 100 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөг хүртэл үнийн дүнтэй арилжааны шимтгэлийг 0,4 хувь байсныг 0,38 хувь болгож тус тус бууруулжээ. Энэхүү арилжааны шимтгэлийг хувьцаа худалдсан, худалдан авсан тал тус бүрээс авах бөгөөд ирэх даваа гаригаас мөрдөж эхлэхээр болжээ.
С.Болд