Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Унгарчууд шинэ төмөр замаа транзит тээвэр болгоно

Унгар улс шинээр 113 километр урттай төмөр зам тавих гэж байгаа. Шинэ төмөр замыг тавихын тулд Хятадаас зээл авахаар болжээ. Хятадын хөгжлийн банкнаас 1.3 тэрбум еврогийн зээл олгохоор болсон байна. Унгарын шинэ төмөр замын барилга угсралтын ажил 2014 оны хавраас эхлэх төлөвтэй байгаа юм. 

Дунай мөрөн дээгүүр гүүр барьж зэрэгцээ хоёр төмөр замын шугам тавихаар төлөвлөжээ. Унгар улсын хувьд манайтай адил далайд гарцгүй. Шинээр тавих төмөр замаар зөвхөн ачаа тээвэрлэх юм. Унгарчууд энэ замаа транзит болгох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин хятадуудын хувьд энэ төмөр замаар бараа бүтээгдэхүүнээ Франц, Герман гээд Европын орнууд руу гаргах сонирхолтой байна.

Хятадууд Европ руу ачаа зөөх хамгийн богино, хямд зардалтай төмөр замын коридор бий болгохын тулд нэлээд мөнгө хаяж байгаа. Үүнд Унгарын шинэ төмөр замын төсөл багтаж байгаа юм.   

Э.Хулан