Хятад улс 2013 онд Атомын цахилгаан станцуудын /АЦС/ одоогийн хүчин чадлыг 20 хувь буюу 3,24 сая Квт-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Бээжин хотноо хуралдаж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаар Хөгжил, шинэчлэлийн хороо эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний төслөө танилцуулахдаа мэдэгджээ. Өнөөгийн байдлаар тус улсад зургаан АЦС баригдаж бэлэн болсон бөгөөд цөмийн 15 реактор Хятадын эрчим хүчний нийт хэрэглээний 1,85 хувийг цөмийн эрчим хүчээр хангаж байгаа аж. Үүнээс гадна нийт 32,81 сая Квт бүхий 30 реактор барилгын шатандаа явагдаж байна. Тус улс нь АЦС-уудын хүчин чадлаараа 2020 он гэхэд дэлхийд гуравдугаарт орох төлөвтэй байгаа гэнэ.
Э.Од