Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Төмөр замын ачаа тээвэрлэлт буурчээ

Улаанбаатар төмөр замаар тээсэн ачаа тээвэрлэлтийн хэмжээ оны эхний хоёр сард буурсан байна. Эхний хоёр сарын байдлаар 2 сая 985 мянган тонн ачаа тээсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийт ачаа тээвэрлэлт буурсан нь экспортын тээвэрлэлт буурсантай холбоотой аж. Экспортын тээвэрлэлт 771 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 37,5 хувиар буурчээ. Төмрийн хүдрийн экспорт оны эхний хоёр сард 33,1 хувиар буурсан нь экспортын ачаа тээвэрлэлтэд нөлөөлсөн байж магадгүй байна. Төмрийн хүдрийн хамгийн том экспортлогч “Болд Төмөр Ерөө Гол” компани төмөр замаар тээвэрлэлт хийдэг юм.

Мөн импортын ачаа тээвэрлэлт 335 мянган тонн болж 3,3 хувиар, дамжин өнгөрөх тээвэр 224 мянган тонн болж хоёр хувиар тус тус буурчээ.

Харин дотоодын ачаа тээвэрлэлт нэг сая 653 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 9,5 хувиар нэмэгдсэн дүнтэй гарсан байна.

С.Эрдэнэ