Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн хурал болно

Өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-нд “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал болсон. Энэ хурлаар “Рио Тинто” болон Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүд  “Оюутолгой”компанийн  гуравдугаар сарын төсвийг батласан юм.

Ингэж батлахдаа Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гурван гишүүн анхны хөрөнгө оруулалтын өсөлтийн шалтгааныг энэ сарын дотор тайлбарлах шаардлага тавьсан. Тэгвэл ээлжит Хувь нийлүүлэгчдийн хурал гуравдугаар сарын 20-нд болохоор товлогджээ.  

“Оюутолгой” төслийн эхний үе шатын хөрөнгө оруулалтын хэмжээг 5.7 тэрбум ам.доллар болно гэж 2010 онд тооцож байсан ч  7.1 тэрбум ам.доллар болтлоо өссөн байгаа юм. Одоогоор “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн хоёр дахь үеийн санхүүжилтийг олохоор Дэлхийн банк болон бусад санхүүгийн томоохон байгууллагуудаас зээл авахаар ажиллаж байгаа юм.

Э.Хулан