Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Налайхын уурхайн амуудыг лацдаж эхэлжээ

Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Налайхын нүүрсний уурхайд ажиллах юм байна. Тэнд ажиллаж байгаа гар аргаар нүүрс олборлогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсох юм байна.

Өнгөрсөн сард Налайхын уурхайг хаах саналыг Засгийн газарт оруулсан. Засгийн газраас эхлээд газар дээр нь судалж, дүгнэлт гаргахыг холбогдох яам, агентлагуудад үүрэг болгосон байна. Үүний дагуу Ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн долоо хоногоос Налайхын уурхай дээр ажиллаж эхэлжээ.

Налайхын уурхайд 177 аманд 1500 орчим хүн гар аргаар нүүрс олборлодог гэсэн албан бус судалгаа байдаг. Тэд ойролцоогоор жилд нэг сая орчим тонн нүүрс олборлож, борлуулдаг байна. МХЕГ, Ашигт малтмалын газраас томилогдсон Ажлын хэсгийнхний хэлж байгаагаар нийт амуудын 50 гаруй хувийг лацаджээ. Тус уурхайд өнгөрсөн онд 20 орчим хүн, он гараад хоёр ч хүн амь насаа алдсан юм.

С.Болд

  • зочин (122.201.18.21)
    яах гэж хааж байгаан хайр гамгүй хятадуудад өгдөг л юм байна лээ одоо л хаах цаг болоо юу та нар муусайчуул амьдрах гээд хөлөө олсон хойно нь ингээд байхдаа яадын хятадуудад зүгэр долигноод өгдөг биз дээ
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.18.217)
    ЭМХ ЖУРАМАНД ОРОХОД БАС ХУГАЦАА ӨГЧ ТОДОРХОЙ ОН САР ЗААЖ УУРХАЙГ ХААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАМААР ЮМ ОДОО ИРГЭД БИД ТҮЛЭХ ТҮЛЭЭГҮЙ ИДЭХ ХООЛГҮЙ ИЙМ БАЙДАЛТАЙ ҮЛДЭЭЧЭЭД ЯАЖ ЦААШ НЬ АМЬДАРЛАА ЗАЛГУУЛАХ БОЛЖ БАЙНА ТЭР ХҮНИЙ АМЬ НАС АЛДСАН УУРХАЙГАА Л ХААЖ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ТАЛААС НЬ ХЯНАХГҮЙ БУСАД АЙЛЫН ОРЛОГЫГ ХААЖ ХҮНДРЭЛ УЧРУУЛДАГ НЬ Ч ЮУ В ДЭЭ
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • зочин (122.201.18.134)
    30000 АЙЛ ӨРХ ЗӨВХӨН УУРХАЙГААР Л ХООЛ ХҮНСЭЭ ЗАЛГУУЛЖ БАЙДАГ ОДОО УУРХАЙ ХААГДСАНААС БОЛООД ДЭЛГҮҮР ХОРШОО ТАКСИ ХОТ ЯВАХ ЗАРДАЛГҮЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЧ ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХДЭЭ ТУЛААД БАЙНА
    2013 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (119.40.102.84)
    хичнээн олон айл уурхай хаагдсанаар амьдрал нь хэцүү болж байгааг шалгалтаар ирж лацадсан хүмүүс мэдэж байгаа гэж үү
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.102.84)
    яах гэж ингэж худлаа ярьцгаадаг юм бэ тэр шалгалтаар ирсэн хүмүүс нь дандаа эмэгтэйчүүд юун тэр уурхайн талаар иргэдийн санал бодлыг сонсох гэж зүгээр л хаачихаад хэдэн будмал хүүхнүүд яваад өгсөн бас болоогүй нэг уурласан налайхын эмэгтэй бухимдсандаа чанга дуугаар орилж ярьсаны төлөө цагдаа явуулж дарга нарыг доромжилсон хэргээр байцаах гээд байгаа юм уу хаашаа юм бэ та нар муусай нууд налайхчуудыг бүхэл бүтэн 20 жил хаячихаад одоо гэнэт аргаа олоод амьдархаар нь амьдралынх нь гол хэсгээс салгаж байгаа биздээ
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.102.84)
    хаалаа гээд яахав дээ аваар гарах гол шалтгаан чинь бэхэлгээний модондоо л байгаа шүү дээ тэртэй тэргүй хятадруу зүгээр л вагон вагоноороо гарч байхад энэ уурхайчидад модыг нь нээлттэй болгочих хэрэгтэй юм бишүү
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.102.84)
    эрхэм дарга нараа 1 уурхайчин нэг портероороо нүүрс зардаг нэг уурхайд хоол хийдэг нэг нүүрс борлуулах цэгтэй хүмүүсийн ард хичнээ хүний амьдрал байгааг бодож үзээчээ
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.102.84)
    налайхын иргэн байна энд уурхай хааснаас болж дэлгүүрүүдийн орлого байгасч таксины орлого багасч дулааны станц хүртэл нөөц нүүрс нь багассан бололтой халаалт доголдож эхлээд байна
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.102.84)
    манайх гэдэг айл 11 үүлээ амьдардаг манайхнаас аав 2 ах маань уурхайд ажилладаг харин одоо уурхай хаагдаад 10 аад хоног болход л өөрсдөө түлэх нүүрсгүй болох нээ бас өдөр бүр орж ирдэг мөнгөгүйн улмаас хэцүүхэн л байна даа
    2013 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.102.84)
    яах гэж хаасан юм бэ түлэх нүүрсгүйидэх хоолгүй болж байгаа айл хичнээн байгааг энэ шийдварийг гаргасан эрхэм дарга нар мэдэж байгаа болов уу
    2013 оны 03 сарын 22 | Хариулах